8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаадугаар сарын 1-нээс БНХАУ-ын Гуанжоу, Хөх хот руу долоо хоногт нэг, нэг удаа нислэг үйлдэх шийдвэр гарлаа

2022-05-26 16:00:00

Засгийн газрын өнөөдрийн/2022.05.25/ хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцсэн байна.

Энэ талаар Зам, тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар "Монгол Улс, БНХАУ хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд агаарын тээврийн үйлчилгээ зогссон байна.

Манай ЭСЯ-ныхан сайн ажиллаж, зохих газруудтай ярилцаад Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрлийг авсан.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "МИАТ" компани Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот руу "Аэро Монголиа" компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ нэг долоо хоногт Монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын агаарын тээврийн компани сөөлжлөх байдлаар нислэг үйлдэх асуудал дэмжигдлээ. ГХЯ дипломат шугамаар, ИНЕГ Хятадын холбогдох байгууллагуудтай ярилцаж нислэгийн зөвшөөрлийг авна.

Дээрх нислэгтэй холбогдон тусгаарлалтын асуудал яригдана. Шийдвэр гарсан учраас манай ГХЯ, Хятадын ГЯ-наас Монгол Улсаас очиж буй иргэдэд тусгаарлалтын ямар горим үйлчлэхийг тодорхой болгож зургаадугаар сарын 1-нээс өмнө нийтэд зарлана" гэсэн мэдээллийг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл