8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн автобусыг байгалийн төрхөөр тохижуулжээ

2022-05-27 10:47:18

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн төв байгууллагаас зохион явуулж буй иргэд, олон нийтэд чиглэсэн "Байгалиа бүтээе" аянд Тээврийн Цагдаагийн алба нэгджээ.

Тус албанаас нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобусыг байгалийн өнгөтэй болгож тохижуулан уг нөлөөллийн аяныг иргэд олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа аж.

зурагТүүнчлэн айл, өрх бүр хашаандаа мод тарихыг уриаллаа.Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжөөд буй.

Хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, ойн хомстол, доройтлыг бууруулах, нөхөн сэргэлтийг дэмжих, усны нөөцийн хомсдолоос сэргийлэхэд зорилготойгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, хамгаалах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment