8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн үйл ажиллагаанд МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцлоо

2022-05-27 19:27:00

Энэ өдрүүдэд Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэж байна.Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 20300 гаруй, түүний дотор 900 орчим эмэгтэй энхийг сахиулагч дэлхийн 10 гаруй улсад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ.

НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр ​ Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн анх удаа чууллаа. Тус чуулга уулзалтад МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцож, илтгэл тавьлаа. Тэрбээр "НҮБ-д бүртгэгдснээр хамгийн анхны эмэгтэй 1957 оноос энэ үйлст оролцож эхэлсэн ба 1957-1979 оны хооронд ¹6250 цэргийн албан хаагчаас 5 нь эмэгтэй байсан бол энэ тоо 2020 оны тайланд 95,000 орчим гэж бүртгэгджээ. Өнөөдөр энхийг сахиулагчдаас 4.8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. 2028 он гэхэд энэ тоо 15 хувь хүртэл өсөх төлөвтэй байгаа. Бүсгүй хүн амь бие, залуу нас, гоо үзэсгэлэнгээ золиослон байж эх дэлхийн энхийг сахиулна гэдэг бол юутай ч зүйрлэмгүй аугаа том сонголт. Монголын зоригт дайчид ба НҮБ-ын энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд маань нэгэн дээвэр дор хуран чуулж монгол цэргийн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, бие сэтгэлийн хүч тэнхээ шаардсан энэхүү албыг хашиж байгааг ийнхүү бахархан тэмдэглэж байна. Ажилдаа хариуцлагатай, алдаа мадаггүй хандах явдал нь цагаан сүүгээ өргөж хоцорсон ээжийнхөө өмнө төдийгүй 20 жилийн турш энхийг сахиулах үйлст нэгдэж буй МУ-ын нэр төрийн өмнө хүлээсэн үүрэг юм шүү" хэмээн илтгэлдээ онцолсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл