АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэх, гэрэлтүүлгийн болон троллейбусны шон, багануудын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор нэр бүхий 13 гудамж талбайн төв зам дагуух гэрэлтүүлэг болон троллейбусны шонгууд дээр тогтоосон бүх төрлийн кабелиудын хариуцагч эздийг 04 сарын 08-ныг хүртэл тогтоон, заасан хугацаанаас хойш эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг таслахаар болсон юм. Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас энэ сарын 05-нд төрийн 48 байгууллага, интернэтийн үйлчилгээ эрхлэгч 25 компани, дэд бүтэц суурилуулах тусгай зөвшөөрөлтэй 231 компанид албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.
Өнгөрсөн 5 дахь өдөр буюу энэ сарын 8-ны 20 цагаас эхлэн эзэмшигч нь тодорхойгүй кабелиудыг таслах байсан ч кабель хариуцагчдаас гомдол ихээр ирж байгаа учир өнөөдөр 22 цагаас эхлэн нийслэлийн нэр бүхий дараах 13 гудамж талбайгаар татсан хаягжилтгүй, эзэнгүй шилэн кабелиудыг таслахыг анхааруулж байна.
Эзэнгүй шилэн кабелиудыг таслахыг анхааруулж байна
2016-04-11 17:32:00