8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр хүн сансарт анх ниссэн өдөр

2016-04-12 07:43:00

Өнөөдөр Хүн сансарт анх ниссэн өдөр буюу сансар судлалын өдөр тохиож байна. Анх 1961 оны 4 дүгээр сарын 12-нд Оросын сансрын нисгэгч Юрий Алексеевич Гагарин “Восток 3КА-2” хөлгөөр сансарт нисч 1 цаг 50 минут орчим байж дэлхийг нэг тойрсон. Тэгвэл хүн сансарт анх ниссэн өдөр буюу сансар судлалын энэ өдрөөр Монголынхоо бахархалыг эргэж сөхье.Монголчууд бид дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрээрээ дээгүүрт бичигддэг ард түмэн. Монгол Улсын сансрын ууган нисгэгч, БНМАУ, ЗСБНХУ-ын баатар, хошууч генерал Жvгдэрдэмидийн Гvррагчааг дэлхий нийтээрээ мэднэ. Түүн шиг эх орноороо овоглох нь хvн бүхэнд тохиох алдар биш юм. Ж.Гvррагчаа дэлхийн 101 дэх сансрын нисгэгч юм. Тэрээр хүж дэлхийгээ 146 удаа тойрч, жингvйдэлд найм хонож ирсэн. Эх дэлхийгээ сансраас анх харсан монгол хүн "уяхан цэнхэр өнгөтэй" гэж хэлсэн байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл