8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ Засгийн газрын тэтгэлгээр нарийн мэргэжлээр суралцдаг монгол оюутнуудыг шат дараатай хүлээн авахаа мэдэгдлээ

2022-06-13 15:53:06

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших БНХАУ-ын ГХЯ-ны Консулын газрын Визийн бодлогын хэлтсийн дарга Сун Шиёутай 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр уулзлаа. 

Уулзалтаар хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэгийг сэргээх гэж байгаатай холбогдуулан коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед баримталж буй БНХАУ-ын хязгаарлалт, тус улс руу зорчих гадаадын иргэдэд тавьж буй визийн болон бусад шаардлагын талаар санал солилцжээ.

БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд болон тус улсын их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад зохих ангиллын виз олгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгосон байна.

БНХАУ-ын талаас зохих дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлээд, Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг нарийн мэргэжлийн болон төгсөх ангийн гадаадын оюутнуудыг шат дараатай хүлээн авахаар бэлтгэж байгаагаа мэдэгдэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл