8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гарамгайбаатар: Ардчилсан нам “Монгол хүн-2020” хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр боловсруулж байна

2016-04-11 12:51:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн удирдлага ээлжит хуралдааныхаа дараа мэдээлэл хийлээ.
 
Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: -Энэ удаагийн хуралдаанаар нэгдүгээрт, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэх ёстой байсан ч хойшлууллаа. 
Хоёрдугаарт, Ардчилсан намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах дэд ажлын хэсгүүдийн мэдээллийг сонслоо. Өмнөх сонгуулиар хэрэгжүүлсэн "Монгол хүн 2020" хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр 15 дэд ажлын хэсэг байгуулан, ажиллуулж байгаа. Боловсруулсан мөрийн хөтөлбөрийг энэ сарын 16-нд болох ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлэх чиглэлийг бүлгээс өглөө гэлээ.
 

Мэдээллийн дараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Ардчилсан намын бүлэг өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт хуралдсан, ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Ардчилсан намын бүлэг бямба гарагт Их тэнгэрт ээлжит бусаар хуралдахдаа намынхаа дотоод асуудлыг хэлэлцсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын эв нэгдэл, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрсэн. 

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгод айлчилсан. 500 сая ам.долларыг Монгол Улсын данс руу шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд энэ талаар албан ёсоор мэдээлэл өгсөн үү? 

-Ерөнхий сайд гадуур ажилтай байгаа тул энэ талаар мэдээлэл өгөөгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл