8o
Улаанбаатар хот
mobile menu

Учраа мэдэхгүй хүүхдүүд улс төрийн золиосонд өртөх вий

2016-04-12 09:07:00

Монгол улс минь эцэж туйлдлаа. Ирэх сонгуулиар л нэг юм болно, ард түмэн өөрчлөлт хийх цаг нь болсон, улс төрийн баривчилгаа хэрээс хэтэрлээ гэх мэт үг сонгууль дөхөж байгаа энэ үед хүн бүрийн амнаас унана. Сошиал ертөнц хэвлэл мэдээлэл хөгжиж болж буй үйл явдлыг шууд дамжуулдаг болсон энэ цаг үед хэн, хаана ямар үйл явдал болж буйг дороо мэднэ. Төрийн түшээд болсон томчууд нь ч шудрага үнэний төлөө тэмцэнэ, үг хэлж байгаа нэгнийг ээлж дараагаар баривчлах үйл ажиллагаа явагдаж байна гэх зэргээр хэвлэлийг ашиглан ард түмнээ турхирсаар. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөө рүү цагдаагийн байгууллагын 30 гаруй албан хаагч дайран орж баривчлах гэж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр тарж шуугиан дэгдээж хүн бүр аягтай цайгаа түр хойш нь тавьж зурагтаа үзэж,комьютероо ширтсэн.

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг яагаад баривчлах болсон? түүнийг хэлмэгдүүлж төрийн золиос болгох гэж байна уу? гэсэн асуултуудыг хойш нь тавьж өнцөгөө өөрчлөн харъя. Гишүүний баривчилгаа явагдах гэж байна гэсэн Баянгол зочид буудлыг бүрхэн авсан ард иргэдийн дунд ямархан дүр зураг харагдав? Тэнд улс төр, ойлгодог,эх орныхоо эрх ашгийн төлөө тэмцэгч нэгнээс илүү насанд хүрээгүй 13-15 насны сургуулийн хүүхдүүд цугласан харагдах нь сэтгэл түгшээж зүрх эмзэглүүлмээр. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “баривчлах нь энэ манай хүн” гэсэн ойлголтоос өөр зүйлгүй тэдгээр өсвөр насны хүүхдүүд томчуудын тоглоомын золиос болоход хэдхэн алхам ойрхон байлаа. Монголын түүхэнд хар толбо үлдээсэн 7-р сарын 01-ны өдрийг эргээд нэг харъя. Ард түмнийг турхирсан ганцхан болгоомжгүй үйлдлээс болж тэнд хэдэн халуун цус, бүлээн амь үнэгүй болов. Монголын түүхэнд ийм хар бараан өдөр дахин бүү давтагдаасай.

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “баривчлах нь энэ  манай хүн” гэсэн ойлголтоос өөр зүйлгүй өсвөр насны хүүхдүүд томчуудын тоглоомын золиос болоход хэдхэн алхам ойрхон байлаа

Сошиал ертөнц хэвлэл мэдээлэл хэтэрхий олширч хөгжсөн, хяналтгүй мэдээлэл,баримтгүй зүйл дэндүү их цацагдаж байгаа нь сөрөг талтай. Цахим ертөнцийн энэ эрин зуунд хүн бүр өөрийнхөө хуудасыг ашиглан бусдыг турхирсан, уриалан дуудсан үйл ажиллагаа явуулах зам нь нээлттэй. Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийсэн өчигдрийн үйл явдлын хувьд цахим ертөнцийг ашиглан эрсдлийг нь тооцолгүй уриалан дуудагчид олон байсан. Ард түмэн эргэлт хийх цаг нь болжээ, Яг одоо Баянгол зочид буудал дээр ийм үйл явдал өрнөж байна. Хурдан ирээрэй хамтдаа тэмцье. Би бүхнийг хийх болно гэх зэргээр.

Гэвч эх орныхоо төлөө тэмцье, үзэлцье, гэж зүрх нь огшсон, залуус, өсвөр насны хүүхдүүд , сурвалжлагчид ,улс төрийн албан тушаалтнууд, цагдаагийн алба хаагчид л тэнд байв. Гэвч төрийн цагдаа иргэн хоёрыг талцуулж хагаралдуулсан төрийн түшээд томчууд тэнд эрсдэл үүсвэл том хар машиндаа суугаад л алга болоод өгөх бус уу. Гэвч үүний хамгийн том золиос бол гэм зэмгүй олон ард түмэн, насанд хүрээгүй хүүхдүүд. Өчигдөрийн хувьд цагдаагийн байгууллага  баривчилгаа явуулахгүй гэсэн мэдээлэл хийсэн ч төрдөө найддаггүй болсон иргэд чулуу хөөлгөх гэж байна гэж хүлээж зогссоор. Чухамдаа тэр үед гишүүнийг үнэхээр баривчилсан бол тэнд цугласан учир зүйгээ мэдэхгүй олон залуус гар хоосон ч төрийн цагдаагийн өмнөөс ханцуй шамлан дайрахад хэдийнээ бэлэн байсан.

Гэвч гишүүн гал намдааж тайлбар хийснээр энэ байдал намжсан. Гэвч өнөө маргаашгүй ахин ийм явдал гарахад хүүхдүүд тэмцэхэд нэгнээ уриалахад бэлэн. Тэднийг асран хамгаалдаг эцэг эхчүүд хаана байна. Таны энхрий бяцхан хүүхдүүд бусдын золиосонд явахад бэлэн байна. Эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө дээрээ бодолтой доороо суудалтай байж сурцгаая. Монгол оронд маань хар бараан зүйл дахин бүү давтагдаасай.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Тийм шүү Ардын хүүхдүүд болгоомжтой л байх хэрэгтэй өнгөрсөн яалаа наад муу хулгайчууд чинь яана уу хамаа алга
2016/04/12 103.17.108.42
Irgen
Judo n duguilangiin xuuxduud bish uu
2016/04/12 103.17.108.42
Ugaasaa hun bolgon uls turjihuus argagui baidald hurgelee shuu dee ene AN. Hussen huseegui hun bolgonoor oroldood bhad hen zugeer bh we?
2016/04/12 103.17.108.42
zugeer l shalguulchaach
zugeer l company ni shalguulna biz havi oiriin humuusee duudaj bhaar.niigmiig turhirch bhaar
2016/04/12 103.17.108.42
unen shde
2016/04/12 103.17.108.42