8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын бүлэгт АН-ын бүлгээс хариу өгөв

2016-04-11 15:11:00

УИХ-ын дарга З.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзах ёстой гэсэн шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн баасан гарагт гаргаж, спикерт өөрт нь гардуулан өгсөн. Тэгвэл үүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр хариу илгээсэн байна.

Түүнд “З.Энхболд УИХ-ын даргаар сонгогдон ажилласнаар улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаад хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм эдийн засгийн амьдрал гүнзгий хямралд өртлөө гэсэн хэт улстөржсөн дүгнэлтээр УИХ-ын баталсан аливаа шийдвэрийн өмнөөс УИХ-ын даргыг буруутгахгүй үндэслэлгүй байна. МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн зохицуулалтыг өнөөдрийг хүртэл ойлгож мэдээгүй байгаа нь харамсалтай” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл