8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатсан байна

2022-06-20 10:01:55

Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, “Их тойруу”-гийн гудамж, “Баянцээл” худалдааны төвийн урд талын авто замын зорчих хэсэгт автобус шатсан байна.

Энэ талаарх дуудлагыг өчигдрийн 12:01 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход Аэросити загварын Ч:10, Ганц худаг-ТЭЦ-3 чиглэлийн нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл