8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүссэнээ биш эрэлттэй мэргэжил сонгохыг илүүд үзэж байна

2016-04-12 09:19:00

ЕБС-ийн хүүхдүүд сурагчийн дүрэмт хувцсаа оюутны ширээгээр солиж, өөрийн гэсэн боловсролтой иргэн болж төлөвшдөг.Ирээдүйд сайн мэргэжил эзэмших, сайхан амьдрахыг хүн бүхэн хүсдэг. Ингэхийн тулд хамгийн эхний алхамаа зөв хийх хэрэгтэй. Жил бүрийн хавар ЕБС-ийн сурагчдын толгойны өвчин болсон ЭЕШ-ын бүртгэлийн үйл явц, элсч болон тэдний эцэг, эхийн төлөөлөлийн сэтгэгдлийг сонслоо.

З.Цолмончимэг: Бүртгэлийн үйл явц 70 хувьтай байна

Бүртгэлийн үйл явцын талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн З.Цолмончимэгтэй цөөн хором ярилцлаа.

- ЭЕШ-ын бүртгэл хэдэн хувьтай явж байна вэ?

-Бүртгэл эхлээд60 гаруй хоног үргэлжилж байна. Бүртгэл дуусахад 14 хоногийн хугацаа үлдсэн. Элсэгчдийн бүртгэлийн үйл явц хэвийн үргэлжилж байна. Шалгуулагчийн хувьд ЭЕШ-д бүртгүүлэхдээ бичиг баримт бүрдүүлэлт, шаардлага хангасан цээж зураг, хичээл сонголт дээр анхааралтай хандах хэрэгтэй. Учир нь шалгуулагч хичээл сонголтоо буруу, учир дутагдалтай бүртгүүлвэл хасуулах боломжгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийт бүртгүүлэгчдийн 70 хувь нь буюу 30 мянга гаруй элсэгч бүртгүүлсэн байна. ЕБС-ыг 36 мянга, өмнөх оны  4-5 нийтдээ 40 гаруй мянган хүүхэд ЭЕШ-т өгнө гэсэн урьдчилсан дүн гарсан.

ЭЕШ-д бүртгүүлэхдээ бичиг баримт бүрдүүлэлт, шаардлага хангасан цээж зураг, хичээл сонголт дээр анхааралтай хандах хэрэгтэй.

- Элсэгчид ямар хичээлийг түлхүү сонгож бүргүүлж  байна вэ. Ачаалал хэр байна вэ?

-Хичээл сонголтын хувьд харилцан адилгүй байна. Хамгийн багадаа 3, ихэнхдээ 5-6 хичээл сонгодог. Англи хэл, математеик, физикийн хичээлийн элсэгчид түлхүү сонгож байна. Цөөхөн хичээл сонгосон элсэгчид ерөнхийдөө мэргэжлээ тухайлан сонгочихсон байдаг. Мөн биологи, хими, нийгэм, түүх гэсэн хичээлүүдийг хавсарч мэргэжлээ сонгоно гэсээн хүүхдүүд ч бий. Өнөөдрийн байдлаар ачаалал нэмэгдсэн зүйлгүй хэвийн байна. Харин бүртгэл дуусах өдөр дөхөх тусам ачаалал нэмэгддэг. Тиймээс элсэгчид эртхэн бүргүүлэх хэрэгтэй. Учир нь ачаалал ихэссэн тохиолдолд тухай элсэгчийн бүртгэл хүчин болох, мэдээлэл давхцах, давхар унших зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүйг анхаарах шаардлагатай.

- Бүртгэлт өөрчлөлт оруулах боломжтой юу. Хичээл нэмэх, хасах тохиолдолд яах вэ?

-Шаардлагатай тохиолдол өөрчлөлт оруулах боломжтой. Элсэгчид хичээл нэмүүлэх тохиолдол их байна. Учир нь элсэгч хичээлээ дутуу сонгох, буруу хичээл сонгон байна гэх зэрэг нөхцөл байдал нэлээд үүссэн. Хичээл нэмүүлэх тохиолдолд бүртгэлийн хуудас, өргөдөл, “Голомт” банкны дансанд мөнгө тушаасан баримтаа авч ирээд манай төвийн мэргэжилнүүдээр хичээл нэмүүлэх боломжтой. Харин хичээл хасахгүй. Мөн бүртгэлд өөрчлөлт оруулж буй нэг гол зүйл нь шаардлага хангаагүй зураг. Сүүлийн гурван сарын хугацаанд авахуулсан цээж зураг байх шаардлагатай. ЭЕШ-ын журамд үүнийг нарийн тусгаж өгсөн.Гэтэл элсэгч гар утсаар авсан, цахим хуудасныхаа нүүрэн хэсэгт тавьсан, сэлфи хийсэн зурагтай ирж бүртгүүлэх тохиолдол их байна.

- Бүртгэлийн хугацааг сунгах уу. Өмнөх жилүүдэд сунгаж байсан уу?

-Хугацааг сунгах боломжгүй. Дахин анхааруулахад энэ сарын 25-ны өдөр орой 18.00 цагт бүртгэлийг хаана.Өмнөх жилүүдэд бүртгэлийн хугацааг сунгаж байгаагүй.

-Энэ жилийн шалгалтын онцлог?

Энэ жилээс монгол, англи, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмэлтээр оруулсан. Өнгөрсөн жил энэ төрлийн тестийг туршилтын шугамаар шалгалтын материалд хавсаргаж байсан юм. Харин энэ жил оноонд нөлөөллөх журмаар орууллаа. Мөн ЭЕШ-ын хариулт бичих хуудасны загварыг өөрчилсөн бөгөөд хариултын хуудсыг  балын харандаагаар бөглөхөөр болсон.Түүнчлэн элсэгч бүр монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Энэхүү шалгалтыг өгснөөр ЭЕШ өгөх бүрэн эрхтэй болох зэрэг хэд хэдэн онцлог бий.

ЭЕШ-ын талаар эцэг, эх болон элсэгч төлөөлөл ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан юм.

Баянзүрх дүүргийн иргэн н.Алтанцэцэг:

Манай хүүхэд математик, хар зураг, физик гэсэн 3 хичээлээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Өөрөө архитектур мэргэжлийг сонгож эзэмших бодолтой байгаа. Хүүхэд дуртай зүйлдээ илүү их хичээж чармайлттай байх болов уу гэсэн үүднээс саналыг нь дэмжиж байгаа. ЭЕШ-ын тухайд  хариултын хуудас бөглөх ньжаахан учир дутагдалтай юм шиг санагддаг. Зарим хүүхдүүд тааж бөглөдөг гэж ярьдаг. Гэтэл хэдэн сар бэлтгэсэн хүүхэд бага оноо, тааж буудсан нь илүү оноо авах тохиолдол их гэж сонссон. Энэ нь тухайн хүүхдийн мэдлэгийг дутуу шалгадаг болов уу гэсэн бодолтой байна.

Төв аймгийн Жаргалант сумын иргэн Д.Баасансүрэн:

Манай сум аймгаар дамжиж хотод ЭЕШ өгдөг. Охин минь шалгалтаа амжилттай өгөөд багш болоосой л гэж бодож байна. Орон нутагт хамгийн их эрэлттэй мэргэжил гэсэн.

Хүссэн мэргэжлээ сонгох гэхээр төгс гараад ажлын байр дутмаг байх вий гэсэн болгоомжлол надад төрдөг юм. Тиймээс хүүхдээ багшийн мэргэжлийг сонговол илүү дээр болов уу гэж бодож байна.

Жаргалант сумын ахлах сургуулийн сурагч Н.Намуунаа:

-Монгол хэл, математик, нийгэм, физик, хими, хар зургаар шалгалт өгнө.

Архитектур мэргэжил эзэмшихийг хүсдэг. Гэхдээ шалгалтын оноогоо харж байгаад багш болох бодолтой байна. Хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд Бага ангийн багш орсон байна лээ.  Тийм болохоор төсгөөд гарахад ажлын байр бэлэн гэдэг утгаар Бага ангийн багш болсон ч яах вэ гэсэн бодолтой л явна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ENDER NASTAN
HKARUYLT BEGLEHK NI ZEBEE. TAAJ BEGLENE GEJ BAIHKGYI. ZAABAL UNSHSAN L BGAA HKARIN ASUULT BEGLEHK ZYIL NI DENDUU OLON ASUULTTAI UMAA
2016/04/13 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment