8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: Үерийн улмаас нийслэлд 8 гэр, 7 байшинд усанд автаж, 2 гэр нурсан. Архангайд 1800 мал урсаж хорогдсон

2022-06-20 10:09:46

Өчигдөр орсон борооны улмаас нийслэлд 8 гэр, 7 байшинд усанд автаж, 2 гэр нурсан байна. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт 06.18-ны өдрийн 19:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буусан тухай мэдээллийг мөн өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 53, Чингэлтэй дүүрэгт 8, Хан-Уул дүүрэгт 11, нийт 85 дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж 8 гэр, 7 байшин усанд автаж, 2 гэр нурж, 5 байшингийн дээвэр хууларсаныг аюулгүй болгож, үерийн усыг соруулж, зам гарцыг цэвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажилласан байна.

Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн “Дунд цүүр” гэдэг газар 06.17-ны өдрийн 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд 2 айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1800 мал үерт урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажилласан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл