8o
Улаанбаатар хот
mobile menu

Прокурорын байгууллагаас өмчлөх эрхийн эсрэг 93 хэргийг шүүхэд шилжүүлжээ

2022-06-20 15:37:02

Прокурорын байгууллагаас зургаадугаар сарын 13-17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад таван шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,731 хэрэгт хяналт тавьж, 315 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

  • Хүний амьд явах эрхийн эсрэг ес
  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198
  • Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19
  • Хүүхдийн эсрэг гурван хэргийг тус тус шүүхэд шилжүүлсэн байна. 

Мөн өмчлөх эрхийн эсрэг 93, авлигын гурав, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрөв, хүрээлэн байгаа орчны эсрэг 13, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл