8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2016-04-12 10:13:00

  10.30 цагт: “Иргэний нийгмийн байгууллагууд ба үйлдвэрчний эвлэлүүдийн      боломж” ярилцлага  “Шангрила” зочид буудлын 1-р   давхар “Парис” танхимд болно. 


11.00 цагт: Нийтийн тээврийн нэгдүгээр улирлын санхүүжилтын талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал НЗДТГ-ын Б танхимд болно. 


11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын байдлын талаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны 320 тоотод болно. 


11.00 цагт: Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө ахуй байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндийг дэмжих сувилалын багцыг бэлтгэж, хүргүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэлийн баазын хашаанаас хөдөлнө.  


11.00 цагт: МУБИС болон ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуулийн хооронд хэрэгжих сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан төслийн нээлтийн үйл ажиллагаа МУБИС-ийн “Инновацийн төв”-ийн 600 тоот өрөөнд болно.


 

11.00 цагт: “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж байна. Сургалт Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн сургалтын танхимд болно. 


11.30 цагт: Иргэний Зориг Ногоон намд "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичиг гардуулна. Арга хэмжээ МҮЭХ-ны байранд болно.


12.00 цагт: Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудаас үндэсний бахархал Шонхор шувууны нууц бизнесийн талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13.00 цагт: "Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн таслан зогсооё" арга хэмжээг МАХН-ын Төв байранд зохион байгуулна. 


15.00 цагт: Ю.Гагарин сансарт ниссэний 55 жилийн ойд зориулсан арга хэмжээ Төмөр замын Соёлын ордонд болно. 


17.00 цагт: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА), Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Ататуркийн нэрэмжит 5 дугаар бүрэн дунд сургуулийн захиргаа хамтран эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч болон сурагчдад зориулан зохион байгуулах “Ахлах сургуулийн шинэчилсэн хөтөлбөр”, “Гар утасны хор хөнөөл, зөв хэрэглээ”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Олон нийтийн оролцоот сургууль” сэдэвт сургалтын төслийн нээлтийн ажиллагаа тус сургууль дээр болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Chelsia
An inlgntieelt point of view, well expressed! Thanks!
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment