8o
Улаанбаатар хот
mobile menu

ДОРНОД: Гоц халдварт өвчний улмаас олон нийтийн арга хэмжээ зохиохыг ХОРИГЛОЛОО

2022-06-23 10:00:00

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хулстайн булаг” гэдэг газарт малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин батлагдсан тул 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.

Тодруулбал, аймаг болон нийслэл, өөр аймаг сум руу амьд үхрийн шилжилт хөдөлгөөн, хурдан морины уралдаан, сунгаа, уул, овооны тахилга, малын үзэсгэлэн худалдаа зэрэг мал, амьтны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх чиглэлийг холбогдох алба хаагчдад хүргүүлжээ. 

“МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ҮХРИЙН АРЬС ТОВРУУТАХ ӨВЧНИЙ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ТОГТООЛЫГ ДОР ХАВСАРГАВ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл