8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЛУУ ХҮРД” ХХК-ИЙН БАРИЛГЫН АЖИЛТНУУД БАРИЛГААС УНАЖЭЭ

2022-06-24 10:42:00

Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17-р хороо нутаг дэвсгэрт барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23 16:00:25 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын гадна фасадны ажил хийж байсан “Луу хүрд” ХХК-ийн 2 ажилтан ХАБЭА-г баримтлаагүйн улмаас ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдээд байна.

Мөн өчигдөр ХУД-т баригдаж буй барилгын ажилтнууд өргөгч кранд дарагдсан бөгөөд тус хэргүүдийг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл