8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал түймэр, гамшгийн тоо 30 хувиар өсжээ

2022-06-27 14:14:45

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Өнгөрсөн онтой харьцуулахад, гал түймэр, гамшгийн тоо 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зургадугаар сарын 18-нд орсон борооны улмаас үерийн 85 дуудлага бүртгэгдсэн. Аврах ангиуд найман гэр, долоон байшин усанд автсан, хоёр гэр, мөн таван байшингийн дээвэр нурсныг мэргэжлийн байгууллагатай хамтарч, арга хэмжээ авч ажилласан. Завьт эргүүлээр холбогдох байгууллагын 182 албан хаагч 30 машин, 20 завьтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна” гэв. Энэ хүрээнд гол ус даган амарч, зугаалж байгаа 5000 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэж, 26 хүний амь аварчээ. Он гарснаас хойш таван том хүн, гурван хүүхэд, нийт найман хүн усанд эндэж, амиа алдсан байна.

Хотын дарга аюул ослоос сэргийлж, ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов. Мөн автобусны парк шинэчлэлийг эрчимжүүлж, хэдий олон саад бэрхшээл тулгарч байгаа ч хугацаанд нь автобуснуудыг оруулж ирэхэд анхаарахыг санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл