8o
Улаанбаатар хот
mobile menu

Есөн байршилд үерийн далан суваг шинэчилж байна

2022-06-27 14:16:42

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа танилцуулав. Тэрбээр “Манайх авто замын борооны ус зайлуулах 163 км шугамыг бүрэн цэвэрлэсэн. Бороо орсны дараах давтан цэвэрлэгээ үргэлжилж байна. Есөн байршилд үерийн далан сувгийн шинэчлэлийн ажил хийж байна. Мөн арматур, бетон, цементийн үнийн өсөлт ажилд шууд нөлөө үзүүлж байгаа” хэмээлээ. Хотын дарга үнийн өсөлтийн талаар тооцоо, судалгаа хийж, танилцуулахыг үүрэг болгов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл