8o
Улаанбаатар хот
mobile menu

Өчигдрийн борооноор нийслэлд айлын гэрт аянга бууж гурван иргэн түлэгджээ

2022-06-30 12:53:05

 

Нийслэл орчимд өчигдөр/2022.06.29/ орсон их хэмжээний дуу цахилгаантай аадар борооны үеэр ахуйн цахилгааны гүйдэлд цохиулж, гурван иргэн эрүүл мэндээрээ хохирсон байна.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын ... тоотод аянга бууж гурван иргэн түлэгдсэн гэх мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн УСАХМ, ахмад С.Должинсүрэнгээр ахлуулсан албан хаагчид очиход гэрийн шалан дээгүүр гүйсэн цахилгааны утсанд масс үүсжээ.

Үүний улмаас 25 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй, 9 настай эрэгтэй нар тогонд цохиулж хөлийн хэсэг түлэгдсэн байна. Алба хаагчид түлэгдсэн иргэдийг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн-103-т хүлээлгэн өгч, хорооны Засаг даргад ил гарсан цахилгааны утсыг далдалж, аюулгүй орчин бүрдүүлэх үүрэг чиглэл өгчээ.

Тус иргэд ахуйн цахилгааны монтажийг газар дээр ил байршуулсан нь орчны хөрсний чийглэгээс хамаарч цахилгаан гүйдэлд цохиулахад хүрсэн байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Иймд иргэдэд:

  • Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх,
  • Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх,
  • Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх,
  • Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
  • Дуу аянга цахилгаантай их хэмжээний усархаг бороотой үед цахилгаан хэрэгслүүдийг салгах, ашиглахгүй байх зэргийг онцгойлон анхаарууллаа.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment