Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр тус улсын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхжээ. Элчин сайд Ө.Батбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Тухайлбал, энэ жил тохиож буй Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг онцолж, талууд хамтран олон арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа талаар дурджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден дэд Ерөнхийлөгчийн хувиар 2011 онд Монгол Улсад айлчилж байснаа дурсаж, сэтгэгдлээ хуваалцсан байна.