8o
Улаанбаатар хот
mobile menu

Нөхөн олговорт 7,9 тэрбум төгрөг олгожээ

2016-04-12 12:43:00

Нийтийн тээврийн үйлчилгээний аж хауйн нэгж байгууллагуудын нөхөн олговрын талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар энэ оны 1, 2, 3 дугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7.924,351,800 төгрөгийн нөхөн олговорыг бүрэн олгосон байна. Харин машин цагийн зардлын 1,2 дугаар сарын санхүүжилт  8,874,248,891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4,049,802,031 төгрөгийг олгосон байна. Энэ үеэр Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудад машин цагийн зарлдын санхүүжилтыг бүрэн олгоогүй саатсан шалтгаан нь нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ий хоорондох 3 талт гэрээ байгуулагдах явцад талууд маргаантай, шийдвэрлэх шаардлагатай асуудал гарсантай холбоотой гэж Нийслэлийн Тээврийн газар онцолж байсан юм. Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцах тухай гэрээнд заасан байна. Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн газраас 3 талт гэрээг 2 талт хэлбэрээр байгуулахаар болжээ. Тиймээс өчигдрөөс эхлэн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүжилтийн оруулж эхэлсэн байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment