Монголын Нийслэл дэлхийн аюултай хотуудын эхний аравт бичигдсэн. Уг жагсаалтыг жуулчны халдлага хулгайд өртсөн байдлаар нь дүгнэсэн байДаг. Тэгвэл манай улсад ирэх жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй гарс ан байна. Оны эхний улирлын дүнгээр 49 мянга 562 жуулчин хүлээн авсан нь өмнөх оны үзүүлэлтээс найман хувиар буурсан тоо аж.. Манай улсыг зорин ирэх жуулчдын олонхийг өмнөд хөршийн иргэд бүрдүүлдэг. Энэ удаа 18.5 мянган иргэн ирсэн нь мөн л тэргүүлэх хэмжээ болж байна. Мөн ОХУ, Япон, Казахстан болон БНСУ-ын жуулчин бусад улсын иргэдээс илүүтэй зочилжээ. Гэвч БНХАУ-аас ирж байгаа жуулчдын тоо 18.6, Хонконгийнх 26 хувиар буурсан байна.
Монголыг зорих жуулчид цөөрчээ
2016-04-12 13:23:00