8o
Улаанбаатар хот
mobile menu

“Театрын өдрүүд” товоо зарлав

2016-04-12 13:27:00

УДЭТ “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтынхоо товийг зарлалаа. УДЭТ-ын 85, Дархан хот үүсч хөгжсөний 55, Эрдэнэт хот үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулан УДЭТ-ын уран бүтээлчид энэхүү аялан тоглолтыг хийхээр болсон байна. Аялан тоглолт энэ сарын 23-29-ни й өдрүүдэд болох аж. Энэхүү аялан тоглолтын хүрээнд У.Шекспир “Ромео Жульетта" сонгодог жүжиг, В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжиг, Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн жүжиг зэрэг дэлхийн сор болсон сонгодог уран бүтээлээ тоглох юм байна. Түүнчлэн үзэгчдийн уран бүтээлчдийн уулзалт, ярилцлага зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл