8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын дарга шинээр аварга, арслан цол хүртсэн бөхчүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ

2022-07-14 09:25:46

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Хотын даргын хувиар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давсан Х.Баянмөнх аваргадаа хүндэтгэл үзүүллээ.

Түүнчлэн улсын харцага цолтой залуу хоёр бөх үзүүр түрүүнд үлдэж, шинэ аварга, арслан төрсөн нь яах аргагүй сайн цагийг билэгдсэн үйл явдал мөн байлаа.

Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай, Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр нартаа баяр хүргэж, амжилт хүслээ" гэв.

May be an image of 2 people, people standing, indoor and text that says 'CITYOF NOMADS'

 

May be an image of 2 people, people standing, indoor and text that says 'CITYOF OF NOMADS'

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл