8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дэлхийн эмэгтэйчүүдийн эдийн засаг, бизнесийн форумд илтгэл тавьжээ

2022-07-15 18:43:00

Дэлхийн эмэгтэйчүүдийн эдийн засаг, бизнесийн форум (WWEBF)  Малайз улсын Куала-Лумпур хотод болж байна. Тус форумд МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцож байгаа бөгөөд "Малчин эмэгтэйчүүдийн шинэ боломж ба дижитал эдийн засаг" сэдвээр илтгэл тавьсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн эмэгтэйчүүд ба эдийн засаг, бизнесийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хөтөлбөрийн дагуу Монгол Улсаа төлөөлж илтгэл тавьлаа. 

“Дижитал эдийн засаг ба малчин эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тавьсан илтгэл маань олны сонирхлыг нэлээд татах шиг боллоо. Олон эмэгтэйчүүд хамт зургаа даруулахыг хүсч, манай танилцуулгыг авч Монголд очиж үзэхийг хүсч байгаагаа илэрхийлж байна. 

Дэлхийн тайзан дээр Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болж илтгэл хэлэлцүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг төдийгүй томоохон хариуцлага байлаа. Үүргээ  биелүүллээ. 

Илтгэл маань товчхондоо "Хөдөө Аж Ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн оронзайд дижитал эдийн засгийн олон төрлийн концепциуд боловсруулж, бизнес флатформуудыг нэвтрүүлж ажиллах нь өнөөдрийн хэрэгцээ болоод байгаа" тухай байлаа. 

Бидэнд олон давуу тал хүчин чадал байна. 

Бичиг үсэгтэй, интернэт хэрэглээтэй энэ давуу талаа ашиглан ялангуяа фэйсбүүкээр харилцагч хэрэглэгчээ олдог болсон өнөө үед сүү, цагаан идээг илүү хурдан борлуулах арга зам, бизнесийн эрх зүйн таатай орчин, бэлэн бус гүйлгээний сувгууд, мөрдөх стандарт, борлуулалтын арга замууд гээд олон шийдлүүдийг  дэлгэж, боломж бололцоогоо танилцууллаа. 

Цаашид илүү олон шинэ санаа шийдлүүд эндээс урган гарч Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд эрүүл хүнс түгээдэг Монголын бизнес эмэгтэйчүүдийн сайхан ирээдүйг цогцлооно гэдэгт найдаж энэ сэдвийг сонгосон билээ" гэсэн байна. 

Нэмэлт мэдээлэл дуулгахад, форумын үеэр  дэлхийн эмэгтэй удирдагч, бизнес эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч, технологич, үзэл бодлын манлайлагчид эдийн засгийн хөгжил болон бизнесийн ертөнцөд эмэгтэйчүүдийн үүргийн талаар ярилцаж, илтгэл хэлэлцүүлэн шагнал гардуулах аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Холбоод гэх мэтийн эмэгтэйчүүд нь янхнууд байдаг юм.
2022/07/16 66.181.181.140