Манай эриний зургадугаар зууны үеийнх байх магадлалтай Түрэг улсын үеийн булш олсон тухай Вашингтоны “Siberian Times” сонинд мэдээлсэн байна. Тодруулбал, Ховд аймгийн музейн эрдэмтэд Алтайн нуруунаас энэхүү булш олжээ. Уг булш нь морьтой нь хамт оршуулсан жирийн нэгэн эмэгтэйнх гэдгийг тогтоосон байна. Малтлагийн явцад булшнаас хатгамал хээтэй эмээл, хазаар, ваар, модон аяга, төмөр данх, хувцас, дэр, хонины толгой, хонь ямааны арьсаар хийсэн хатгамал хээтэй цүнх, арьсан ууттай аяга зэрэг олдвор илэрчээ.
Түрэгийн үеийн булш олджээ
2016-04-12 13:38:00