8o
Улаанбаатар хот
mobile menu

"Playtime-2022" хөгжмийн наадмын үеэр таван иргэн мансууруулах бодис хэрэглэснийг илрүүлж, нэг оргодлыг барьжээ

2022-07-18 10:14:50

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас "PLAYTIME-2022" хөгжмийн наадмын үеэр тус наадамд оролцож байсан 30 иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх биологийн дээж авах ажиллагааг зохион байгуулсан билээ. 

Шалгалтын дүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй гурав, хэрэглэж мансуурсан таван хүний үйлдлийг, мөн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан нэг оргодол этгээдийг тус тус илрүүлсэн байна.   Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл