8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдрүүдэд 13 иргэнийг ослоос аварч, 13 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

2022-07-18 11:25:12

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баярын амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх, аврах ажиллагааны 13 дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэжээ. 

Улмаар гал түймрийн утаажилтын бүсээс 43 иргэнийг гарган, 13 иргэнийг ослоос аварч, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн 13 тэрбум 200 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Голын усанд осолдсон дөрвөн том хүн, хоёр хүүхэд, зам тээврийн ослоор амиа алдсан хоёр иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор гэр, майхан, асарт үйлчилгээ эрхэлсэн 341 аж ахуй нэгжид үзлэг, шалгалтыг зохион байгуулсан байна. 

Энэ хүрээнд 260 зөрчил илрүүлэн, 149 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 199 зөрчилд мэдэгдэл, 1,016 иргэн, аж ахуй нэгжид заавар, зөвлөгөө өгч, аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа. Мөн болзошгүй гал түймэр, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэжээ. 

зурагГолын усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/778 дугаар захирамж гарсан юм. Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух нийт долоон маршрутаар алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэхдээ нийт 26,055 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 1,478 автомашиныг эргээс холдуулжээ. 

Урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд гол, усны осолд өртөж болзошгүй таван иргэний амийг авран хамгаалж, голын усанд суусан хоёр автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл