Өчигдөр АТГ-ын дарга, тэргүүн комиммсар Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Н.Ганболдын хувьд энэ жил 60 нас хүрч, өндөр настны тэтгэвэрт гарах болсон учраас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа гэнэ. Энэ мэдээлэлтэй давхцаад АТГ-ын дараагийн дарга ТЕГ-ын дарга Б.Хурцыг томилоно гэсэн бор шувуу нисч байна. Б.Хурц 2011 онд АТГ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ТЕГ-ын даргаар томилогдож байв. АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцын хувьд энэ албан тушаалд очихгүй гэх газаргүй. Учир нь АТГ-ын дарга, тэргүүн комиммсар Н.Ганболдыг ажиллаж байхад Б.Хурц энэ байгууллагыг удирддаг гэсэн мэдээлэл ч гарч байсан.