8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах зөвшөөрөл олгож, хуулиас давсан зохицуулалттай Түр журмыг 21 жилийн дараа хүчингүй болголоо

2022-07-19 09:29:42

Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах зөвшөөрөл олгож байсан түр журмыг хүчингүй болгожээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Түр журам нэртэйгээр батлагдсан боловч өнөөдрийг хүртэл 21 жил тасралтгүй мөрдөгдсөн "Түр журам"-ыг хүчингүй болголоо.

Дээрх журмын зарим зохицуулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцээгүй буюу хуулийн хүчин чадлаас давсан зохицуулалтыг өнгөрсөн хугацаанд мөрдөж ажилласан байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газрыг тодорхой зориулалтын дагуу ашиглуулахтай холбогдуулан Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан байна.

2017 оноос хойш удаа дараа энэхүү журмыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож байсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байх тул журмыг хянан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэх талаар зөвлөмжийг Авлигатай Тэмцэх Газраас тус яаманд ирүүлж байсан.

Иймд тус журмыг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байна" хэмээн мэдээллээ.

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment