Монгол Улсын Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар хуралдаанаараа Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгох тухай 101 дүгээр тогтоолыг баталсан байдаг. Монголчуудын хувьд шонхор шувуу хишигт жигүүртэн бөгөөд хэдэн зууны турш түүнийг дээдэлж, отог омгийнхоо билгэдэл болгосоор ирсэн. Түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг Монголчууд Үндэсний бахархалт шувуу хэмээн хүндэтгэн зарлаж байсан.
Гэтэл Шийдлийн Засгийн газрын 289, 302 шонхорын наймааны нууц тогтоолуудыг гаргасан байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд тус нууц тогтоолыг гаргасан байна. Энэ талаар БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Батболдоос тодрууллаа.
-Шинэчлэлийн Засгийн Газар буюу Ч.Сайханбилэг өнгөрсөн онд гурван нууц тогтоол гаргасан гэсэн. Энэ талаар тодруулж хэлэхгүй юу?
-2012 онд БОНХЯ шонхорыг хэдэн зуугаар барьж, тамалж арилжааны зорилгоор гаргадаг байсан үйл ажиллагааг зогсоосон. Тухайн үед манай яам ССАЖЯ хамтраад 2012 онд Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгосон. Ингээд шонхороо барихаа зогсоосон гэж бодож байтал Шинэчлэлийн Засгийн Газар буюу Ч.Сайханбилэг 2015 оны 7,8,9 дүгээр саруудад наадмын үеэр гурван удаа нууц тогтоол гаргасан байна. Үүнийгээ Тагнуулын байгууллагаар далайлгаад энэ бол төрийн нууц гэж 200 орчим шонхорыг хил давуулсан байна. Энэ бол монголын ард түмний бахархалыг уландаа гишгэсэн бусармаг үйл ажиллагаа гэж үзэж байгаа.
-Нэг шонхорыг хэдэн төгрөгөөр гаргасан юм бол. Яг 200 тооны шонхор гаргасан юм уу?
-Тодруулж хэлж болохгүй. Энэ бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар улсын нууцад хамаарах асуудал.
-Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгосоноор шонхорын бизнес далд болсон. Одоо жилдээ хичнээн тооны шонхор гарч байгаа хэн ч мэдэхгүй байна?
-Одоо нэг жилд хэдэн шонхор шувуу гаргаж байгаа нь тодорхойгүй, төрийн нууцад хамаарч байна. 200 орчим шонхрыг нууц тогтоолын дагуу зарчихсан байсан. Ингээд гаргахдаа нэг шонхроос улсад 11,760 ам.долларын ашгийг оруулах ёстой байсан ч 3,000 ам.долларыг улсад оруулаад, бусдыг нь идчихсэн.
-Үүнээс гадна шонхор маш их хэмжээгээр зүй бусаар хорогдож байгаа гэсэн мэдээлэл байна?
-Мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэхэд өндөх хүчдэлийн шугамнд зохиулж маш их шонхор үхэж байна. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа энэ асуудал дээр эрчим хүчний яамтай хамтраад судалгаа хийлгээд барьсан нь яахав, шинээр баригдах өндөр хүчдэл дээр шувуу үргээдэг үргээвчийг хийгээрэй гэсэн зөндөө ажил явж байсан. Шувууг өндөр хүчдэл дээр сууханд нь үргээдэг юм тавих ёстой. Тэгэхээр хоёр утасны хооронд үргээдэг гурвалжин төмөр тавьж өгдөг. Монголчуудын хувьд шонхор шувуу хишигт жигүүртэн бөгөөд хэдэн зууны турш түүнийг дээдэлж, отог омгийнхоо билгэдэл болсон шонхор шувууг Н.Алтанхуягийн Засгийн Газар гарч ирэхээс өмнө хөөж алах гээд л бөөн юм болдог байсан. Үүнийг өөрчлөөд арилжааны зориулалттай гаргахыг хориглосон. Гэтэл одоо Ч.Сайханбилэг нууц тогтоол гаргаад хилээр гаргасан байна. Үүнийг хэн ч мэдэхгүй, хэвлэл мэдээлэлээр ч гаргахгүй хэдхэн хүн бизнес хийсэн байна.
Энэрхүү нууц тогтоол хүчингүй болгох тал дээр Засгийн газарт шаардлага тавьж байгаа гэсэн үү?
Монгол Улсын Засгийн газарт "Урт нэртэй хууль" зөрчсөн байгаль сүйтгэх хоёр тогтоолоо (289, 302), шонхрын нууц наймааны хоёр тогтоолоо хүчингүй болгох шаардлагыг хүргүүлж байна.