Өчигдөрийн болсон УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөг нэгжих ажиллагаанд Монголын жудо бөхийн холбооны төлөөллүүд ирж сүрийг үзүүлсэн. Хэрэв тэнд Х.Баттулгыг баривчлах үйл ажиллагаа явагдсан бол тамирчид эсэргүүцлээ үзүүлэх байлаа гэж олон нийт үзсэн. Тэгвэл Монголын жудо бөх сонирхогчид болоод УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дэмжигчид өнөөдөр Гандантэгчилэн хийдээр хийморийн сан уншуулжээ.