8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэл хот нүүрээ угааж, нөгөө хувцасаа өмсч эхэллээ.

2016-04-12 14:36:00

Ази Европын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажил болгож Нийслэл хот маань нүүрээ угааж, нөгөө хувцасаа өмсч байна. Тодруулбал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/274 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн  төсвийн  хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлэг, тохижилтын ажлын хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн хот тохижилтын нэмэлт ажлын жагсаалтыг баталсан байна. Дашрамд дуулгахад АСЕМ-ыг угтсан өнгөлөг далдлалтын олон ажил хийгдэж байгаагийн нэг нь гудамжны гар дээрх наймааг зогсоож байгаа явдал юм. Гэвч гудамжинд наймаа хийж байгаа нэг хүний цаана олон амьдрал байгаа гэж шүүмжлэх иргэд ч олон байна. Уншигч та бүхэндээ Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, засвар шинэчлэлиийн жагсаалтыг харуулъя.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment