8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-ынхан хар нөмрөг өмслөө

2016-04-12 14:49:00

МАХН-ын Ардчилал, шудрага ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд хар нөмрөгөөр биеэ халхалж уриа лоозон  барьж Н.Энхбаярыг баривчилсан дөрөв дэхь жилийн ойг намын байрандаа тэмдэглэлээ. Тэд энэ өдрийг “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэх өдөр болгож байна. Энэ үйл ажиллагааны гол зорилгыг “Улс төрийн хэлмэгдүүлэлт далдаас явагддаг, цаана нь захиалагч байдаг гэдгийг илэрхийлэх”-ийг зорьсон гэж тайлбарлаж байна . АШЁМЭХ-ны тэргүүн Л.Сэлэнгэ энэ үеэр Хувь хүн, улстөрчдийг үзэл бодол, итгэл үнэмшлээр нь хэлмэгдүүлж, улс төрийн эрх чөлөөг нь хасах, улс төрийн намын сонгуульд оролцох эрх чөлөөг хаан боогдуулах нь ардчиллыг булшилж байгаа явдал мөн. Монголын төр монгол хүнд хатуурхаж, гадны мөнгө хүүлэгчдэд найр тавьж, болохгүй. Эрх мэдэлтнүүд албан тушаалараа далаайлгаж, ард түмнийг шоронгоор айлгаж байгаа нь 1937 оны хар өдрүүдийг давтаж байгаагаас өөрцгүй. Н.Энхбаяр тэргүүтэй улс төрчдад тохиолдож буй хэлмэгдүүлэлтийн үйлдэл, технологи нь нэгэн ижил байгаа нь өдрөөс өдөрт ойлгомжтой болж байна. Өөрөөр хэлбэл энэ нь энэ бүх хэлмэгдүүлэлтийн цаадах захиалагч нь хэн бэ гэдгийг харуулж байна” гэснийг эх сурвалжууд онцолжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл