Дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүнүүдийн уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний уулзалт Монголд болно. Тэгвэл энэхүү ажлын угтал, бэлтгэл ажлаа Нийслэлчүүд хийж эхлээд байна. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь зарим дүүргийн автозам дагуух гутал засварчин, гуанз, ТҮЦ зэргийг нүүлгэх ажил юм. Өөрөөр хэлбэл зарим дүүргийн авто зам дагуух ТҮЦ-үүдийн үйлчилгээг ирэх наймдугуур сарын 20 хүртэл хаах юм байна.