8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-т 19 гомдол мэдээлэл шалгагдаж байна

2016-04-15 17:44:00

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт  эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, гурван хэргийг хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг түдгэлзүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 66 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.Одоогоор 19 гомдол мэдээллийг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт Шинээр гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн талаар Авлигтай тэмцэх газраас мэдээллээ.  Энэ сарын 4-8-ны өдрүүдэд нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас 13 нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл байсан бөгөөд гурван гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, нэг гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
dyyrgyydiin yalanguya BZ dyyrgiin orlogch darga nariig shalgabal taarna Ted tsalingyi gechiheed yaj tsalinjaad bn be
2016/04/12 103.17.108.42