8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн хэмжээнд шарилж устгалын хоёрдугаар үе шат эхэллээ

2022-08-03 10:56:55

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн есөн дүүрэгт шарилж устгалын ажил зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах шарилж устгах ажлын удирдамж”-ийг батлан, дүүргүүдэд хүргүүлж, хөл газрын ургамлыг тайрах, таналт хийх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн юм.

зураг

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 10,234 аж ахуй нэгж, байгууллагын 34,604 ажилтан, алба хаагчид шарилж устгах ажилд оролцож, нийтийн эзэмшлийн 1,461,565 ам метр талбайгаас 1,952 тонн шарилжийг түүж, цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгаад байна. Шарилж устгалын ажлын эхний үе шатыг зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Харин хоёрдугаар үе шатыг өчигдөр буюу наймдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Шарилж устгах ажил нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, таналт хийх байдлаар ургалтыг зогсоох, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх цэвэрлэгээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байдаг.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл