8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймагт автомашины ослоор хүнд гэмтсэн хоёр иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатарт эсэн мэнд авчрав

2022-08-04 11:07:40

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт өнгөрсөн Мягмар гарагт гарсан зам тээврийн ослын улмаас хоёр иргэн хүнд гэмтжээ.

Тухайн иргэдийг Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг өчигдөр 13:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Энэ дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын МТ-1111 нисдэг тэрэг мөн өдрийн 13:58 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 35 болон 33 настай, эрэгтэй нарыг Улаанбаатар хотод 19:15 цагт тээвэрлэн авчирч, эсэн мэнд хүлээлгэн өгсөн. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл