УИХ-ын гишүүн Г.Уянга саяхан МҮАН-ын гишүүнээс татгалзсан тухайгаа хэлсэн. Гэсэн ч түүний гэм зэмгүй царайлсан энэ үйлдэл цаанаа зохион байгуулалттай төлөвлөсөн байжээ гэсэн яриа эхэлсэн. Учир нь Тусгаар тогтнол,Эв нэгдлийн нам 04 сарын 10нд 200 гишүүнтэй хаалттайгаар хуралдаж намын даргаар Г.Уянгыг сонгосон тухай мэдээлэл чих дэлсэж байна. Ингэснээр ТТЭНН, улс төрд суудалтай болж Монголын улс төрд эрх баригч хоёр намаас гадна гуравдахьч улс төрийн хүчин гарч ирж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгын хувирал
2016-04-12 17:34:00