8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана

2022-08-05 10:31:52

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд нийслэлийн төв магистраль шугам, дулааны тоноглолд засвар үйлчилгээ хийх, хаалт арматур солих, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нягтын шахалт, туршилт хийх ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд наймдугаар сарын 3-15-ныг хүртэл нийт 12 хоног хотын төвийн зарим байршилд хэрэгцээний халуун ус хязгаарлаж, дамжуулах шугамын нягтын шахалт туршилт болон засварын ажил хийнэ хэмээн Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ компаниас мэдэгдлээ. Үүнд:

  1. 220 мянгат
  2. Хүүхдийн 100
  3. Цирк
  4. ШУТСО
  5. Японы ЭСЯ
  6. Гадаад Харилцааны Яам
  7. Залуучуудын соёлын төв
  8. Төв усан бассейн орчим
  9. БНХАУ-ын ЭСЯ
  10. ШУТИС орчмын хэрэглэгчид
  11. ЭМШУИС
  12. Улсын нэгдүгээр эмнэлэг
  13. Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
  14. Улсын хоёрдугаар эмнэлэг
  15. Ус Сувгийн Удирдах Газрын орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4