8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ

2022-08-07 09:56:43

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ.

2022 оны 08 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4