8o
Улаанбаатар хот
mobile menu

Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дууслаа

2022-08-08 10:30:00

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Уг нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт болон осон аваарын судалгаанд үндэслэн байгуулж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, авто замын нөхөн сэргээлт, асфальт бетон хучилт хийхээр бэлтгэж байгаа юм. Хуваарийн дагуу бол уг хэсгийн зорчих хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-нээс нээх байсан. Тэгвэл цаг агаарын байдал тогтворжвол замын хойд талын зорчих хэсгийг хучиж, төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Тус явган хүний нүхэн гарц нь нийт 37.5 метр урт, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай байх юм. Мөн явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй байх аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байхын тулд орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4