8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний үнэт эдлэлийг Гаалийн хяналтын бүсээр дахин хяналтгүй нэвтрүүлжээ

2022-08-09 09:00:00

Хууль бусаар их хэмжээний үнэт эдлэлийг Гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн этгээдийг илрүүлжээ.Тодруулбал, 2022 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улсын нэр бүхий иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн хяналтын бүсээр их хэмжээний буюу нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлж байсан хэрэг бүртгэгдсэн.

Мөн өнгөрсөн Баасан гарагт буюу наймдугаар сарын 5-нд Монгол Улсын иргэн А нь “Истанбул-Улаанбаатар”-ын нислэгээр 1.6 кг алт, монет, мөнгөн эдлэлүүдийг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг дахин гарчээ.

Дээрх хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4