8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймаг тарваган тахлаас сэргийлэх аяныг эхлүүлээд байна

2022-08-09 11:30:00

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх 45 хоногийн аяныг энэ сарын 3-ны өдрөөс өрнүүлж байна.

Аяны хүрээнд аймгийн төв рүү орох, гарах авто замын хяналтын цэгүүд болон тахлын байгалийн голомтот бүсүүдэд хөдөлгөөнт эргүүл ажиллуулна. Мөн тарвага агнахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоох, ард иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Одоогоор Баян-Өлгий аймагт тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил маш өндөр байгаа. Иймд иргэд голомтот бүс нутагт амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авах зэргээр халдвар авах эрсдэлт үйлдэл хийхээс татгалзахыг Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4