8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг анхааруулж байна

2022-08-10 11:03:35

Улсын хэмжээнд он гарснаас хойш наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 77 удаагийн усны ослоор 75 хүн амь насаа алджээ. Үүний 58 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

  •  Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  •  Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  •  Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  •  Хийлдэг гудас, завь зэрэг зориулалтын бус, чанарын шаардлага хангаагүй хэрэгслээр тоглуулахгүй байх,
  •  Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  •  Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4