8o
Улаанбаатар хот
mobile menu

17 настай Т.Мөнхзул шатрын олимпиадаас алтан медаль хүртлээ

2022-08-10 13:43:00

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж буй. Энэ удаагийн олимпиадад манай тамирчид бахдам амжилт үзүүлж байна.

Тодруулбал, олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь номоо биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан. Харин өнөөдөр/2022.08.09/ Б.Мөнгөнзул шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээг амжилтаараа тэргүүлж, алтан медаль хүртэхээр болжээ. Өдгөө 17 настай түүнээс илүү дөрөвдүгээр ширээнд амжилттай тоглосон тоглогч нэгээхэн ч үгүй.

Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаагаа дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль хүртлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл