8o
Улаанбаатар хот
mobile menu

Парис-Венец-Барселон-Берлинээр аялах уу?

2016-04-12 20:41:00

Баруун Европын аялал жуулчлалын гол цөм болсон Францын нийслэл үзэсгэлэнт Парис хотыг зорихдоо тив дамнан Истанбул хотоор дайран өнгөрөх болно. Истанбул хот таныг уйдаахгүй шүү.

Алдарт Сена мөрнөөр усан онгоцоор аялж, оргилуун дарс шимэнгээ үзэсгэлэнт хотын шөнийн үзэмжийг тольдон оройн хоолоо зооглоно.

 Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гайхалтай бүтээлүүдээрээ Франц орныг зорих хүн бүрийн анхаарлыг татсан эдүгээ Францын ерөнхийлөгчийн ордон байрладаг Элисейн талбайгаас аялал эхэлнэ.

Францын цэрэг улс төрийн томоохон зүтгэлтэн I Наполеон хааны бунхан, түүхт ялалтын хаалга

Парис хотын бэлгэдэл Эйфелийн цамхагт гарч дурлалын хотыг бүхэлд нь алган дээрээ тавьсан мэт тольдоно.

Хүн төрөлхтний бүтээсэн урлаг, соёлын шилдэг бүтээлүүдийн дээжсийн цуглуулга  дэлхийн хамгийн том музей болох Луврыг үзэж,  бүгд л алдарт Мона Лизагийн өмнө дурсгалын зургаа татуулна.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Италийн Венецэд олныг гайхшруулах зүйлс мөн л их... 

Урлагийн гайхамшигт өв сангаараа Европ тивдээ нэгдүгээрт орох эртний хот Венецээр хийх аялал хотын төв талбайгаас эхэлнэ.

 Мөн усан дээрх үзэсгэлэнт Венец хотоор завиар аялан тус хотын барилгын гайхалтай үзмэрүүдээр нүдээ баясгана.

Венецийн өвөрмөц арлууд болох Торчилло, Бурано, Мураногоор усан онгоцоор аялна.

Испани улсын 2 дахь том хот болох Барсэлон

Барсэлон хотын зүрх нь болсон хүн бүр зорин зохин очдог, 1,2км үргэлжлэх алдарт  Las Ramblas буюу Ла Рамбла гудамжаар  зугаалахдаа Христофер Колумбын хөшөө, Theatre Liceu дуурийн театр болон дэлхийд алдартай La Boqueria  жимс жимсгэний зах зэрэг сонирхол татам олон зүйлийг үзэж,  цагийг сайхан өнгөрүүлэх болно.

Мухлагт тухлан сууж гайхамшигтай амтат кофе уунгаа гудамжны хоёр талаар эгнүүлэн тарьсан моддыг ажиглан бодолд автан суух нэг л жаргалтай

Германы нийслэл Берлин хот руу  Барселонаас  2 цаг 30 минут  нисч хүрнэ.

Берлин хотын бэлэг тэмдэг болсон хана, Бранднбургийн хаалга болоод төв гудамжуудаар зугаална. Мөн олон дэлгүүрийн төвлөрөл Прэдшафт зочлон худалдаа хийнэ.

Аяллын сүүлийн өдрүүдэд Парист эргэн буугаад  өөрийн хүссэнээрээ худалдааны төвүүдээр орж, үзвэр үйлчилгээний газруудаар зугаалах боломжтой.

Мэдээж Францад ирсэн хүн бүрийн заавал үзэх ёстой  зүйлийн  нэг болох  “Кабаре” шоу үзнэ.

Европын 4 орны 4 хотоор аяллаад 7 хоног Парисын олон улсын нисэх буудал явж,  Европын  орнуудаар хийсэн аяллынхаа  тухай сайхан дурсамжаа өвөрлөн Улаанбаатарын чиглэлд  ниснэ.

Нандин дурсамж бүтээгч – Тэнгэр Трэвел

Европын аяллын зөвлөх: 9595-7979, 7011-6969

Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг энд дарж үзнэ үү. http://www.tengertravel.com/travel/87

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл