8o
Улаанбаатар хот
mobile menu

Завьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгаалжээ

2022-08-12 12:54:13

НОБГ-ын харьяа Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 12 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна. Эргүүл зургаадугаар сарын 15-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 50 хүний амь насыг аварч, долоон автомашиныг татан гаргажээ.

Энэ хугацаанд алба хаагчид Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд 25714 удаагийн сэрэмжлүүлэг яриа хүргэж, 6657 санамж хуудсыг тараан ажилласан байна. Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл