ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай болон Т.Аюурсайхан нар тус байгууллагатай холбоотой маргалдаж шүүхийн байгууллагад хандаад байгаа билээ. Хоёр хоногийн өмнө О.Магнай “Т.Аюурсайхан НИК компанид тавьсан торгуулийг хүчингүй болгосон” гэсэн. Мөн "НИК"-ийн статусыг нь Т.Аюурсайхан монополь биш болгочихоод хүчингүй болгосон. Нэг зүйл хэлэхэд, Т.Аюурсайхан бол Ерөнхийлөгч асан Н.Баганбандийн туслахаар ажиллаж байсан. Харин "НИК" ХХК хуучин "Эрдэнэт" үйлдвэрийн захирал байсан Ш.Отгонбилэг гэж хүний хүүхдийн х нь эзэмшдэг компани. Ш.Отгонбилэгийн хувьд Н.Баганбандийн сайн найз байсан. Эд нар нэг түрийвчтэй олигархи бүлэглэл. Тэгвэл энэ нөхдүүд нийлж, хуйвалдаж торгуулийг хүчингүй болгочихоод О.Магнай хүчингүй болгосон мэтээр ярьж байна. Ер нь намайг яаж ажилласныг Т.Аюурсайхан гэх намын нөхөр дүгнэхгүй” гэж байв. Харин өнөөдөр ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан О.Магнайтай холбоотой нотлох баримт дэлгэнэ гэсэн байна.
Т.Аюурсайхан О.Магнайд хариу барина
2016-04-13 09:03:00