8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймагт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдлээ

2022-08-25 14:01:42

Увс аймгийн Давст суманд Үхрийн арьс товруутах өвчин гарсан бөгөөд тухайн сумын нутаг дэвсгэрт тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Иймд иргэдийг хурдан морь, үржлийн зориулалтаар малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, тухайн нутагт нутагладаг ах дүүсээ отор нүүдлээр хүлээн авахгүй байх, Дорнод, Сүхбаатар, Булган, Орхон, Увс аймгуудын нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна. Малын гоц халдварт өвчин нь Хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлдэг малчдын эдийн засагт болон сум орон нутгийн хүнсний аюулгүй байдалд ихээхэн хор хохирол учруулдаг тул Мал эмнэлгийн гэрчилгээгүй гарал үүсэл тодорхойгүй мал худалдан авахгүй байж сум орон нутгаа эрсдэлээс хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл